Б.Ганхуягийг эхнэр, эгч нарынх нь хамт саатуулжээ


2022-12-08 11:00:36

Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран өчигдөр 2022.12.7-8-нд шилжих шөнө/ нүүрсний хэрэгтэй холбоотойгоор томоохон гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, нүүрсний хэрэгт буруутгагдаад буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хорьсон болохыг эх сурвалж мэдээлэв. Ингэхдээ прокурорын зөвшөөрөл бүхий уг ажиллагааны үеэр найман хүнийг баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. Үүнд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, мөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин, “Хишиг арвин индустрал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, тус компанийн гүйцэтгэх захирал М.Хүрэлбаатар нарыг баривчилжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар эдгээр иргэний гэр болон албан өрөөнд нэгжлэг хийсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү