С.Одонтуяа АН-ын даргын сонгуулиас нэрээ татлаа


2023-01-19 12:37:59

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал Төрийн ордонд болж байна. Хурлаар тус намын даргыг сонгоно. АН-ын даргад УИХХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр нар тус намын даргад өрсөлдөхөөр мандатаа гардсан билээ. 

Гэтэл намын даргад нэр дэвшихээс УИХ-ын гишүүн С.Одонтуяа татгалзаж, албан ёсоор нэрээ татаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Миний бие анх удаа Ардчилсан Намын даргад нэрээ дэвшүүлж, мандатаа авлаа. Намын даргад нэр дэвших боломж олдсон нь нэр төрийн хэрэг байсан. Гэвч би албан ёсоор АН-ын даргад нэр дэвшихээс нэрээ татаж буйгаа зарлаж байна” гэлээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү