С.Эрдэнийн зохион байгуулж буй “АН-ын даргын сунгаа”-нд 7 нэр дэвшигч бүртгүүлжээ
2023-01-27 11:24:24

С.Эрдэнийн зохион байгуулж буй “АН-ын даргын сунгаа”-нд долоон нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Тэд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа.
Нэр дэвшигчид:
1. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын ҮБХ-ны дарга Д.Ганбат
2. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн Т.Энхсайхан
3. Ардчилсан намын ҮБХ-ны Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын хорооны дарга Д.Ганбаяр
4. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэсувд
5. Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, АЗХ-ны тэргүүн, БГД-ийн ИТХ-ны төлөөлөгч Н.Болдбаатар
6. Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга, ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Сугарсүрэн
7. Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Л.Гүндалай нар нэрээ дэвшүүлсэн юм.
Сэтгэгдэл бичих: