Хэнтийд суурьшвал ажлын байраар хангаж, 50-500 сая төгрөгийг зээл олгоно


2023-03-13 08:47:15

Улаанбаатар хотоос Хэнтий аймгийг зорин ирэх иргэдэд дараах боломжуудыг олгохоо аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдлээ.

  • Улаанбаатар хотоос шилжин ирсэн иргэд, ААН-ийн бизнесийг өргөжүүлэх дэмжих зорилгоор иргэдэд 50 сая хүртэлх, аж ахуйн нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тус тус олгоно.
  • 2023 онд төв суурин газарт 460 айлын газар олгоно.
  • Орон сууцанд орох иргэдийг 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамруулна.
  • Орон нутагт шаардлагатай мэргэжлээр суралцаж байгаа 3,4 курсын оюутнуудад сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
  • Эмч, сувилагч, багш нарын нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд жил бүр 200 хүртлэх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
  • Төр, хувийн хэвшлийн 240 сул ажлын байранд зуучилна.
  • Улаанбаатар хотоос шилжин ирсэн иргэд, ААН-ийн бизнесийг өргөжүүлэх дэмжих зорилгоор иргэдэд 50 сая хүртэлх, аж ахуйн нэгжид 500 сая хүртэлх төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулан тус тус олгоно.
  • Жижиг дунд бизнес эрхлэх хүсэлтэй иргэд, ААН-д 1.5 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ХХҮГ-аар дамжуулан олгоно.
  • Хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй өрхийг гэрээт малчнаар цалин хөлстэй ажилд зуучилж, 5 сая хүртлэх төгрөгийн малаар малжуулж, нүүдэл хийх замын зардлыг олгохоос гадна нийгмийн даатгалыг нь бүрэн хариуцна.
  • Шилжин ирэгсдийн хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүрэн хамруулна.
  • Төрийн албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг 20+20 хувиар олгоно.
  • Сонирхогч иргэн, ААН-д аялал жуулчлалын цогцолборуудыг түшиглэн бизнес эрхлэх чиглэлээр газар олгоно.
  • Орон нутагт шинээр салбараа нээж ажлын байр нэмэгдүүлж байгаа аж ахуйн нэгжүүд, орон нутагт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү