1 сая 651 мянга орчим иргэний гүйлгээг шилжүүлж эхэллээ


2021-04-09 19:32:07

Монгол Улсын иргэн бүрт 1 удаагийн дэмжлэг 300 мянган төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн

Шийдвэрийн дагуу:

Өчигдөр: 1 сая 196 мянган хүүхдийн данс руу гүйлгээ хийгдсэн бол,

Өнөөдөр: 1 сая 651 мянга орчим иргэний гүйлгээг хийхээр бэлтгэж байна. /Ebarimt.mn болон Ekhalamj.mn-д бүртгэлтэй данс/

Татварын албанаас Оюутолгойд ногдуулсан НӨХӨН ТАТВАР, ТОРГУУЛЬ, АЛДАНГИ болох 1 их наяд 26тэрбум төгрөгийг өнгөрөгч сард 3 удаагийн шилжүүлгээр Оюутолгойгоос барагдуулсан. Дээрх орлогыг цар тахлын хөл хорионы хүнд үеэр иргэдэд дэмжлэг болгож байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү