Б.Жавхлан: 300.000 төгрөг нь ороогүй иргэд 1-2 хоног хүлээх хэрэгтэй


2021-04-11 11:04:23

Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу энэ сарын 8-нд 1 сая 196 мянган хүүхдийн дансруу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол энэ сарын 9-нд  www.ebarimt.mn болон www.ehalamj.mn-д бүртгэлтэй 1 сая 651 мянган иргэдийн дансруу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгджээ.

Одоогоор иргэдийн 16.7 хувь буюу 572.383 иргэний дансанд 300.000 төгрөг олгоогүй байна.

Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэд цахим төлбөрийн систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгүүлж дотоодын банкны өөрийн дансаа холбосноор төрөөс олгож буй мөнгөн дэмжлэгийг хүлээн авах боломжтой юм.

Иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийг татварын албанаас Оюутолгой ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн татварын орлогоос олгож байгаа юм.

Сангийн сайд Б.Жавхлан "Хэрэв та 300,000 аваагүй байгаа бол:

Монгол улсын иргэн та:

1. 18+

2.гэхдээ тэтгэврийн насанд арай хүрээгүй

3. одоогоор төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй

4. гадаадад удаан хугацаагаар амьдарч буй болзошгүй, ойрд нутагтаа ирээгүй.

5. ебаримт байхгүй, НӨАТын буцаан олголт авдаггүй

6. төрийн албаны цалингийн сүлжээнд байхгүй

7. Малчны А дансаа бүртгүүлээгүй

8. 1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон л хүн байна даа!

300.000 хүлээж авах хамгийн амар арга бол та газарзүйн байрлалаасаа үл хамаарч интернет хэрэглэх боломж байгаа л бол Е-баримт системд бүртгүүлэхэд л болоо. Хэн нэг нь рүү ярьж бичиж "минийх хэзээ орох вэ, хэнд хэлэх вэ" гэж асуух шаардлагагүй зүгээр л 1-2 хоног хүлээх хэрэгтэй" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү