Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.3 их наяд төгрөг болж 10.2 хувиар өсчээ


2021-04-15 11:41:33

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 25.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 (22.4 %) их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 0.7 (18.7%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 3.4 (31.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж 2021 оны 3 дугаар сарын эцэст 14.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 47.2 (0.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.4 (31.5%) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 88.6 хувь (12.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж, 11.4 хувь (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2021 оны 3 дугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 69.7 (5.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 132.2 (11.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж, өмнөх оноос 0.6 пунктээр өссөн байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2021 оны 3 дугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 3.4 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 187.8 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оноос 0.8 пунктээр өссөн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү