"ЭТТ бонд"-ын хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр боллоо


2021-04-15 12:52:07

СЗХ-ны даргын 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1387 тоот албан бичгээр "Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "ЭТТ Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд бондын арилжааг 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Иймээс хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх үүссэн болно.

Харин бондын хоёрдогч зах зээлийн арилжааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд бондыг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлүүлэхээр боллоо. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү