Монгол Улсын хилийн боомтууд хэвийн үйл ажиллагаа явуулж байна


2021-04-16 14:19:06

2021 оны 4-р сарын 14-ны байдлаар:

Замын Үүд боомтоор өдөрт дунджаар 25 ачааны автомашин БНХАУ-руу нэвтэрч байсан бол өнөөдрөөс 100 ачааны машин, мөн төмөр замаар өдөрт дунджаар 22 вагон хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, бусад бараа бүтээгдэхүүн Монгол улсруу орж ирж байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн болон бараа бүтээгдэхүүний импорт тасрахгүй орж байгааг Гаалийн байгууллага, хилийн боомтууд мэдээлж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хувьд өдөрт дунджаар:

- Шивээ хүрэн боомтоор 60-90 тээврийн хэрэгсэл

- Гашуунсухайт боомтоор 30 тээврийн хэрэгсэл

- Ховд аймгийн Булган боомтоор 90-100 тээврийн хэрэгсэл

- Ханги боомтоор 55-70 тээврийн хэрэгсэл тус тус БНХАУ-руу нэвтэрч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү