Уурхайчдыг дархлаажуулалтын II тунд хамруулж эхэллээ


2021-05-03 16:36:17

Коронавируст халдвар /SARS-CoV-2/-ын эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан бол II тунд Тавантолгой, Нарийн сухайт, Айл баяны уурхайнуудын ажилчдыг эхний ээлжинд хамруулахаар боллоо.

ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг 3 чиглэлд хийх бөгөөд 1 дүгээр баг 5 дугаар сарын 2-ны өдөр, 2 ба 3 дугаар баг 5 сарын 4-ний өдөр дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлнэ.

Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн 1 машин вакциныг тээвэрлэх ба түргэний 3 машиныг ЗХЖШ-аас гаргах юм. Дээрх уурхайнуудын ажилчдыг дархлаажуулалтанд хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдад вакцин хийх ажил үргэлжилнэ.

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү