Нөөцийн махыг ирэх зургадугаар сарын 20-н хүртэл худалдана


2021-05-04 11:34:46

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны хаврын улирлын махны хэрэгцээнд арилжааны банкны санхүүжилтээр 17 аж ахуйн нэгж 11.000 тонн мах бэлтгэсэнээс одоогийн байдлаар 27 хувь буюу 2701.9 тонн мах худалдаанд гарсан байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 100 дэлгүүрээр 8 бэлтгэн нийлүүлэгчийн нийт 508,7 тн мах худалдаанд гаргаж борлуулсан. Нөөцийн махны худалдаа, савлагаа, чанар хүртээмжийг шалгах ажлыг УБЗАА, Дүүргийн ХХҮХ хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Энэ жилийн хувьд нөөцийн махны амт чанар маш сайн, иргэдээс санал гомдол ирээгүй бөгөөд эрэлт хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байна.

Энэ жил цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан нөөцийн махны ил задгай худалдаа зохион байгуулагдахгүй ба нөөцийн мах худалдан борлуулах ажил Улаанбаатар хотын хэмжээнд 6 дугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү