Тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөг олгох үнэт цаасыг гардуулж эхэллээ


2021-05-10 10:24:28

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудын тэтгэвэрийн зээлийг нэг удаа тэглэсэн билээ. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор УИХ-аас шийдвэрлэсэн.

Тэтгэвэрийн зээлгүй байсан ахмадуудад олгох нэг сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг "Эрдэнэс Монгол" компани хариуцаж байгаа юм. Тус компаниас мөнгө бэлэн болсныг өнгөрөгч дөрөвдүгээр сард зарласан. Тиймээс ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох ажлыг өнөөдрөөс буюу 2021 оны 05-р сарын 10-ны өдрөөс олгож эхлэхийг өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга Г.Занданшатар дуулгасан.  Ахмадуудад олгох үнэт цаасыг "Эрдэнэс Монгол" ХХК  тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлнэ. 

Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 44 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй учраас салхитын алт, мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, 2020 онд  өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн бол энэ удаад ч мөн адил тэтгэврийн зээлгүй ахмадуудад 216 тэрбум төгрөгийг  олгох юм.

Харин 2021.05.21-ний өдрөөс эхэлж мөнгөжүүлэх хуулийн дагуу 194 мянган ахмадад 184 тэрбум төгрөгийн үнэт цаас олгогдох буюу дансанд нь орно. Харин нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 44 орчим ахмадад нэг сая төгрөгийн зөрүү дээр нь 21.2 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгогдох аж. 

Мөн 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс хойш нас барсан хүмүүсийн ар гэрт нь  энэ үнэт цаас өвлөгдөх зохицуулалттай. 

Arslan.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү