БНХАУ-аас нийтдээ 43440 тн 723 вагонцистерн шатахуун импортлоно


2021-09-27 07:09:17

АМГТГ-ын орлогч дарга Ц,Эрдэнэбаяр шатахуун импортлогч компаниудтай уулзалт хийж, ирэх 7 хоногийн Даваа гаригт шатахууны борлуулалтыг хэвийн горимд оруулах үүрэг чиглэлийг өглөө. Компаниуд Даваа гаригт хэвийн горимд шилжүүлэхээ илэрхийллээ.

Энэ сарын 25-нд 1210 тонн бүхий 20 вагон АИ-92 шатахуун Ангарскийн нефтийн үйлдвэрээс Наушки өртөөнд ирээд байна.

Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дууслаа. Өчигдөр /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд орж ирсэн байна.

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас импортлох шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, төмөр замаар тээвэрлэх, импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг автозамаар тээвэрлэх зэрэг ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болгосны дагуу АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр өнөөдөр орж ирсэн 2500 тонн буюу 50 вагонцистерн шатахууныг шилжүүлэн ачуулахаар Замын- Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж дээр одоо ажиллаж байна.

Мөн тэрбээр шатахууныг импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран Улаанбаатар хот руу шуурхай татан авах ажлыг зохион байгуулах юм.

Монгол Улс ойрын хугацаанд БНХАУ-аас нийтдээ 43440 тн 723 вагонцистерн шатахуун импортлоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү