III улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа өнөөдөр дуусна


2021-10-08 09:48:39

2021 оны III улирлын төлбөрийн баримтаа цахим системд бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой хугацаа өнөөдөр 23:59:59 цагт дуусна. 

Иймд иргэн та гуравдугаар улирал буюу 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дээрх системд бүртгүүлэхийг Татварын ерөнхий газраас дахин санууллаа. Буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш иргэдийн данс руу шилжүүлэх юм байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг улирал тутамд буцаан олгодог билээ.

Энэ оны хоёрдугаар улиралд 1,166,880 иргэнд 45.4 тэрбум төгрөгийг буцаан олгожээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү