Газраар анх удаа тээвэрлэсэн Монгол НООЛУУРЫГ Итали улс хүлээн авлаа


2021-06-24 12:28:46

Одоогоос ердөө 20 хоногийн өмнө буюу энэ сарын 2-нд Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэсэн чухал үйл явдал тохиосон. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад амжилттай хүрч, “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авчээ.

“Ханбогд кашмер” компани өмнө нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж байсан бол ийнхүү газраар тээвэрлэснээр асар их цаг хугацаа хэмнэлээ. Анхны шанг таталцсан бүх хүнд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд талархал илэрхийллээ.

Италид хүрсэн 20 тонн ноолуурын 10 тонн нь стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн болохыг гэрчилдэг “Монголын хаан ширхэгт” тохирлын тэмдэгтэй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү