Шатахууны үнэ дахин 20-50 төгрөгөөр нэмэгдлээ


2022-01-11 13:45:59

Шатахууны үнэ дахин нэмэгдлээ. Оны өмнө хоёр ч удаа нэмэгдсэн бөгөөд өнөөдөр АИ92 шатахууны үнэ 20 төгрөгөөр нэмэгдэж 2240 төгрөг болсон бол АИ95 шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдэж 2790-2840 төгрөг боллоо. 

АИ92 шатахууны хувьд зургаан сарын дундаж өртгөөр жижиглэнгийн үнийг нь тогтоохоор болсон.  Өөрөөр хэлбэл, үнэ нэмэгдэх хугацааг зургаан сарын дунджаар тооцоолно. Ингэснээр зах зээлийн журмаараа зохицуулагдаж, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөх үед өсч, буурах үед буурах боломжтой гэдгийг албаныхан өгөөд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү