НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ


2022-01-20 09:36:30

НӨАТ-ын тухай хуулийн дагуу улирал бүр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг олгодог билээ.  2021 оны IV улиралд НӨАТ-ын буцаан олголтоор 1,2 сая иргэнд 63 тэрбум төгрөгийг буцаан олгох аж. НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багаан иргэдийн данс руу шилжүүлэх талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ. 

Өнгөрсөн 2021 оны III улирлаас эхлэн НӨАТ-ын буцаан олголтоороо хөрөнгийн татваруудаа шимтгэлгүй төлөх боломж бүрдсэн. Үүний дагуу 56 мянган иргэн хөрөнгөнд ногдох (галт зэвсэг, автомашин, үл хөдлөх, газар) татвар болох 6,1 тэрбум төгрөгийн хөрөнгийн татвараа төлөх боломжтой байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү