НӨАТ-ын буцаалтаараа автомашины болон бусад татвараа төлөх боломжтой


2022-01-21 09:21:33

2021 оны IV  улиралын НӨАТ-ынхаа буцаан олголтоор хөрөнгийн татваруудаа 

  • Шимтгэлгүй
  • Хялбар 
  • Хурдан шуурхай төлөх боломжтой талаар Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Тухайлбал, Ebarimt-ийн буцаан олголтоосоо автомашиныхаа татвараа шимтгэлгүй төлөх боломжтой гэнэ. 

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн дагуу 2021 оны байдлаар татварын албанд Авто тээврийн үндэсний төвөөс 557,537 татвар төлөгчийн 1,144,796 тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэдээлэл ирүүлсэн бөгөөд татварын алба бүртгэлд ногдох тээврийн хэрэгслийн татварт жилдээ 43,3 тэрбум төгрөгийн татварыг тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэх үүрэгтэй ажилладаг. 

Татварын алба иргэн Таны татвар төлөхтэй холбоотой зардал, цаг хугацааг хэмнэн цахим төлөлтийн системийг үе шаттай нэвтрүүлсээр ирсэн. Үүний дүнд 2021 онд авто автомашины татвар төлөгчдийн 70% нь цахимаар төлсөн билээ. Өнгөрсөн 2021 оны III улирлаас ebarimt-аасаа төлөх боломжийг бүрдүүлснээр 26,696 иргэн буцаан олголтоороо 257,1 сая төгрөгийн татварыг ТИЙМ гэж сонгон төлсөн байна.

Энэ удаагийн 2021/IV улирлын буцаан олголтоосоо төлөх боломжтой 210,000 иргэнд ногдох 6.2 тэрбум төгрөгийн татвар байгаа тул Та ebarimt - аасаа  ТИЙМ ТОВЧ ДАРЖ иргэний үүргээ илүү хялбараар биелүүлэхийг Татварын ерөнхий газраас уриаллаа. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү