НӨАТ-ын баримтаа ирэх сарын 8-наас өмнө бүртгүүлээрэй
2022-06-24 11:50:07

НӨАТ-ын хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө системд бүртгүүлж, буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын ерөнхий газраас мэдээллээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Сэтгэгдэл бичих: