Монгол төмсний бөөний үнэ 1125 төгрөг болжээ


2022-08-08 11:49:03

Өнөөдрийн байдлаар монгол төмсний бөөний үнэ барс захад нэг кг нь 1125 төгрөг, жижиглэн кг нь 1500 төгрөг болжээ.

  • Хүчит шонхор захад кг нь 2000 төгрөг
  • Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930 төгрөг
  • Миний захад кг нь 2500 төгрөг
  • ИМарт-д кг нь 1580 төгрөг
  • Номин худалдааны төвд кг нь 2499 төгрөг,
  • Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500 төгрөг,
  • Бокс малл кг нь 2500 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байна. Ирэх жил зоорины төмс дуусаж шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ШӨХТГ-аас ХХААЯ-нд хүргүүлэхээр  бэлтгэж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү