НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ


2023-01-24 13:04:32

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг энэ сарын 28-н буюу бямба гарагаас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.

Иргэд НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, малын тоо толгойн албан татвар, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой байдаг. Буцаан олголтоороо эдгээр татварыг төлөх иргэдийн хүсэлтийг өнөөдөр аваад дуусах юм байна.

Тодруулбал, EBarimt системийн татварын нэхэмжлэл бүхий асуулгад “Тийм” гэсэн товчийг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө. Энэ тохиолдолд буцаан олголтын мөнгийг бэлнээр авахгүйг Татварын байгууллагаас мэдээллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү