Б.Баттүшиг: Э.Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү


2021-09-13 10:15:15

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Боксын шигшээ багаас хөөх шийдвэрийг өнгөрсөн долоон хоногт гаргасан билээ. Э.Цэндбаатар үүнтэй холбоотойгоор уучлал гуйсан мэдээлэл цацагсан. 

Үүний дараахан гавьяат тамирчин Б.Бадар-Ууган "Шигшээ багийн тамирчин олимпийн циклийн хугацаанд удаа дараа бэлтгэлийн дундуур архидан согтуурдаг, багшаа зоддог, за цаашлаад бүр сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь тогтоодсон учир Боксын холбооны УЗ 19 гишүүний шийдвэрээр боксын холбоо дотроо арга хэмжээ авч шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд би орсон. Олимпийн өмнө ч боксын холбооны хурлаар Цэндбаатар давтан ёсзүйн асуудал гардагт нь хариуцлага тооцох асуудал яригдаж л байсан. Олимпийн шинэ цикл эхэлж байгаа энэ үед бид зоригтой шийдэж шигшээ багаа бүрдүүлж ажиллахгүй бол замбараагаа алдлаа. Хэн хэн хаана архидан согтуурч, хэн нь хэнийгээ зодсон, ямар хариуцлага хүлээх нь Хууль цагдаагийн байгууллага шийдэж тогтоодог асуудал шүү.Тэр хэрэг гарсан газарт би огт очоогүй гэдгээ албан ёсоор хэлье. Э. Цэндбаатарыг би багаас нь мэднэ. Бэлтгэл дундуур хулгайгаар гарч хэсэг залуучуудтай зодооны хэрэгт холбогдоод гэмтэлд хэвтэж байхад нь очиж тайвшруулж байлаа. Хөдөө цугларалтанд багшийгаа зодсон хэргээр цагдаад шалгагдаж байхад нь гуйж тайлбарлаж тэмцээнд явуулж байлаа. Гадаа нүцгэн гүйж хөл, хуруугаа хөлдөөхөд нь шар хадны эмнэлэгт хөөцөлдөж хэвтүүлж байлаа. Цаашид ч энэ хүний ирээдүйн амьдралд би санаа тавьж тусална" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Тэгвэл үйл явдалтай холбоотойгоор МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч багийн ахлагч Б.Баттүшиг “Цэндбаатар зүгээр байгаарай ахын дүү. Аав ээждээ хаягдаад өөрөөрөө ийм боловсролтой болчихоод олон юм яриарай” хэмээн жиргэв. Гэвч удалгүй жиргээгээ устгасан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү