Э.Цэндбаатар: Энэ миний орох сүүлчийн тэмцээн


2021-09-15 17:17:06

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын үндэсний олимпын хороонд  хандаж, Дэлхийн аваргад оролцох хүсэлтээ хүргүүлжээ.

Тэрбээр “Намайг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулах бүх боломжоор хангаж өгөхийг хүсэж байна. Би тэнд өөрийгөө харуулмаар байна.

Би одоо 25 настай. Боксын тамирчны карьер 30 хүрээд дуусдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол миний орох дэлхийн аваргын сүүлчийн тэмцээн. Тиймээс үүнд заавал оролцож, Монголынхоо нэрийг гаргаж, ард түмнээ баярлуулахыг хүсэж байна.

Хэрвээ би энэ тэмцээнд орж чадахгүй бол маш их харамсана. Миний амьдралдаа хамгийн их харамсаж, гомдож явах зүйл бол энэ дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж чадаагүй явдал байх болно” гэсэн юм.

Түүний өмгөөлөгчийн хэлснээр, Монголын боксын холбоо нь Э.Цэндбаатарыг Улсын шигшээ багаас хасах эрхгүй гэнэ. Ердөө л нэг төрийн бус байгууллага Улсын шигшээгээс тамирчин хассан нь хууль бус гэж үзэж буй аж. Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасах эрх Биеийн тамир, спортын улсын хороонд л байгаа гэж үзэж байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү