Олон улсын хоккейчдын нөхөрсөг тоглолт Степпе Аренад болно


2022-06-29 13:01:25

Цар тахлын улмаас удаан хүлээлгэсний эцэст “Friendship Cup Mongolia-2022” нөхөрсөг тоглолт Степпе Арена-Мөсөн өргөөд ирэх сарын 5-ны өдөр зохион байгуулагдахаар боллоо. Нөхөрсөг тоглолтод олон улсын холимог баг болон Монголын баг оролцох юм байна.

Ахмад хоккейчдын энэхүү тоглолт үзэгч фэнүүддээ үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд Монголын багт Ерөнхий сайдын албыг хашиж байсан зэрэг олны танил хүмүүс тоглох аж. Долдугаар сарын 5-ны өдрийн 18.00 цагт шайб хаяж тоглолтыг эхлүүлнэ. Уг тэмцээнийг хоккейгоороо дэлхийд алдартай Канад улсаас Монгол Улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Кэтрин Ивкоф нарын дипломат албаны хүмүүс хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирэх аж.

Ийнхүү Степпе Арена-Талын дэвжээнд олон орны томчуудын анхны хоккейн тоглолт болж байгаа нь Монголын хоккейчдэд дэлхийн дэвжээ ойртож буйн илрэл гэж мэргэжлийнхэн ярьж байна. Мөн дам сонсоход ирэх жил Монголын Степпе Аренад Хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж магадгүй байна.

Жич:

  • Үзэгч та бүхэн тоглолт эхлэхээс 15 минутын өмнө суудлаа эзлэхийг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байна.
  • Мөсөн өргөөний доторх агаарын хэм суудлын эгнээний байрлалаас хамаарч +5-аас +15 хэм учраас хувцсаа тохируулж өмсөнө үү.
  • Дэлгэрэнгүй мэдээллийг 77771666, www.steppearena.mn -ээс аваарай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү