Германы тамирчин Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялна


2022-07-30 12:32:06

ХБНГУ-ын экстрим спортын тамирчин Гиидо Кунзе нь Гиннесийн дээд амжилтыг шинээр тогтоох зорилгоор энэ оны наймдугаар сард Монгол орны баруун хязгаараас зүүн хил хүртэл дугуйгаар аялахаар төлөвлөж буй ажээ.Тус аяллыг хийснээр Монгол Улс төдийгүй нийслэл Улаанбаатар хотыг дэлхийд сурталчлах үнэ цэнтэй бүтээл болно.

Экстрим спортын аялалын үеэр Германы телевизийн уран бүтээлчид бичлэг хийж, Монголын “Боролдой” студитэй хамтран баримтат кино хийн, олон нийтэд мэдээлж, сурталчилна” гэлээ.

Гиидо Кунзе нь сүүлийн арван жилд дэлхийн хэд хэдэн дээд амжилтыг тогтоосон байна. Тодруулбал, Австралийн баруун хязгаараас зүүн тийш 4200 км замыг хамгийн богино хугацаанд, дэлхийн хамгийн өндөр галт уул болох Чилийн Атакама цөл дэх Ожос де Саладо галт уул хүртэл 6233 метрийн өндөрт гарчээ.

Мөн Альпийн нурууг 14 хоногийн дотор 100,000 босоо метрийг туулсан, Хятадын Цагаан хэрэм дээр дугуйгаар хамгийн хол зайг туулсан зэрэг дэлхийн дээд амжилтуудыг эзэмшдэг тамирчин юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нийслэлийн зүгээс бүх талаар дэмжихээ илэрхийлж, аялалд нь амжилт хүслээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү