Б.Баатархүү АЛТАН цом хүртлээ


2023-03-27 09:50:34

Хөтөл хотын "Монголын таeквондо хөгжлийн төв" клубын тамирчин, ОУХМ Б.Баатархүү энэ сарын 25-нд АНУ-ын Виржиниа мужид зохион явагдсан нийслэлийн 44 дэх удаагийн таeквондогийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд жин өгсөж 74 кг-ийн ХАР БҮСТЭЙ тамирчдын элит ангилалд түрүүлж АЛТАН цом хүртлээ. Тус тэмцээнд 1000 гаруй таeквондочид авхаалж самбаа, ур чадвараа сорин оролцжээ. Өрсөлдөгч тамирчдаа хожсоор финалын тоглолтонд тэрээр нокаут хийсэн юм.

Тамирчин Б.Баатархүү нь US Tae Kwon Do college дээр чөлөөт цагаараа таeквондогийн бэлтгэл сургуулилтаа хийж мөн Вашингтон Дс хотын их сургуульд мастeрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү