В.Баярмаа: Бага насны хүүхэд стресст өртдөг


2021-04-16 11:36:10

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, анагаах ухааны доктор В.Баярмаа хөл хорионы үеийн хүүхдийн стрессийн талаар танилцууллаа. Тэрбээр "Бага насны хүүхдийг юманд санаа зовдоггүй, баяр баясгалантай нөхдүүд гэж боддог. Гэвч энэ нь тийм биш ажээ. Сэтгэл судлаач David Elkind судалгаагаараа "Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг"-аас бага насны хүүхэд стресст өртдөгийг тогтоожээ.

Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс:

  • Эцэг эхийн салалт нь бага насны хүүхдэд хамгийн их айдас, стресс үүсгэдэг
  • Хүчирхийлэл бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед маш ихээр айж түгшүүрт автдаг
  • Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулах үндсэн шалтгаан болдог
  • Гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хэрүүл маргаан таарамжгүй байдал
  • Байнга хамт байдаг асран хамгаалагч нь өөрчлөгдөх, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэг, сургуулийн шинэ орчинд очиход хүүхдэд дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог

Хүүхдийн стрессийн илрэл:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү