Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоохыг уриалж байна


2021-04-29 17:59:02

Хүүхэд зодуулж шийтгүүлснээрээ сайн хүн болдоггүй. Харин ч дахиж зодуулах вий гэсэн аймхай, хулчгар, өөртөө итгэлгүй хүн болж өөрчлөгддөг. Эсвэл аливааг хүчээр шийдэх хандлагатай, түрэмгий догшин болж хувирдаг. Цаашлаад сурах чадвар нь муудах, өсвөр насандаа архи тамхи, мансууруулдаг бодис донтох хандлагатай болдог гэдгийг сэтгэл зүйчид олон тооны судалгаагаар нотолсон байна.

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах хамгийн оновчтой арга нь түүнээс урьдчилан сэргийлэх нөлөөлөл сурталчилгааны ажлыг хийж, хүүхдийг зодож шийтгэх, хүчирхийлэхийн хор уршгийг нийгэмд таниулах явдал юм. Тиймээс Монгол дахь Хүүхдийг Ивээх Сан 2006 оноос хойш “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох өдөр”-ийг жил бүр санаачлан төр болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран тэмдэглэж байна.

Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар 2006 оноос мөн адил тасралтгүй энэхүү өдрийн хүрээнд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

ХҮҮХДИЙН ЭРХЭНД ХЭН Ч ХАЛДАХ ЁСГҮЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү