Авто тээврийн ослоор 3 хүүхэд нас барлаа


2021-06-10 15:09:35

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны зургаадугаар сарын 9-ний өдөр нийт 236 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зам тээврийн ослын шинжтэй  160 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт дөрвөн хүний амь хохирчээ.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

  • 2021.06.08-ны өдрийн 09:30 цаг орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт шороон замд Lui gong GL маркийн автомашин, явган зорчигч хүүхдийг мөргөж  амь насыг хохироосон.
  • 2021.06.09-ний өдрийн 20:00 цаг орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Toyota Estima маркийн автомашин явган зорчигч, хүүхэд мөргөж амь насыг хохироосон.
  • 2021.06.10-ны өдрийн 06:00 цаг орчимд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нутаг дэвсгэрт Toyota Prius маркийн автомашин онхолдож, зорчигч, жолоочийн амь нас хохирсон байна.

Жолооч ТА бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх,  явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү