Зам тээврийн ослоор 2 хүүхэд бэртжээ


2021-06-22 11:35:50

Өнгөрсөн хоногт Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд зам тээврийн ослын 211 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын улмаас нийслэлд 5, орон нутагт нэг хүн гэмтжээ. Хүүхэд өртсөн осол хоёр бүртгэгдсэн байна.

Нийслэлд:

  • 2021.06.21-ний 14:00 цагийн орчим Баянзүрх дүүрэг Доржийн гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүнийг
  • 2021.06.21-ний 06:00 цагийн орчим Сүхбаатар дүүрэг Нарны замд суудлын автомашины жолооч явган зорчигч хоёр хүнийг
  • 2021.06.21-ний 18:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг Хайлаастын гудамжны замд суудлын автомашины жолооч явган зорчигч долоон настай хүүхдийг тус, тус мөргөж гэмтээжээ.

Орон нутагт:

  • 2021.06.21-ний 23:00 цагийн орчим Булган аймаг: “Хутаг-Өндөр сумын нутагт  бага оврын ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг настай хүүхдийг мөргөж гэмтээсэн байна.

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 31, орон нутагт 16, улсын хэмжээнд нийт 47 зөрчлийг илрүүлжээ.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөн хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгаж хөдөлгөөнөө эхлэн бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцож, Орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг тогтмол зүүж хэрэглэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү