Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно


2021-06-22 12:51:48

Коронавирусний халдвараас урьдчилсан сэргийлэх дархлаажуулалтад хамрагдан вакцины эхний тунгаа хийлгэсэн хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Энэ талаар Сангийн яамнаас дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж заасны дагуу хүүхдүүдэд мөн урамшуулал олгоно гэв. Ингэхдээ заавал бүрэн тунд хамрагдахыг хүлээлгүй эхний тунгаа тариулсны дараа хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлэх юм байна.  

Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заасан байдаг.

Улсын хэмжээнд 16, 17 насны 80 мянга орчим хүүхэд байдаг байна. Өчигдрийн байдлаар 3264 хүүхдийг дархлаажуулалтад хамрагдсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү