Гэр шатаж хүүхэд нас баржээ


2021-11-18 09:27:27

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 4 дүгээр багийн “Шар тохой” хэмээх газар энэ сарын 17-ны өдрийн 15:00 цагийн орчим 5 ханатай гэр шатаж 1 хүүхэд нас баржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн салааны захирагч болон аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид 75 км замыг туулан 18:00 цагт очиход иргэн Ж-гийн 5 ханатай гэр шатаж уг гал түймэрт А /8 настай, эмэгтэй/ өртөж нас барсныг тогтоосон.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү