Байшин шатаж, 7 настай хүү амиа алджээ


2021-07-02 10:36:09

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 4 дүгээр хэсгийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 2-ны 02.32 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 02:36 цагт очиж, иргэн Э-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 19 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт С /7 настай, эрэгтэй/ өртөж нас барсан, цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү