Баянгол дүүргийн ЗДТГ-ын алба хаагчдын хүүхдүүд Хилийн 0164 дүгээр ангитай танилцлаа


2022-06-21 15:00:01

Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Хилийн 0164 дүгээр ангитай хамтран Эх үрсийн баярыг тохиолдуулан Хүүхэд залуучуудад эх оронч, хилч үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор "Нарны хаан хүүхэд" баярын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын алба хаагчдын хүүхдүүд оролцлоо. Хүүхэд багачуудад Хилийн 0164 дүгээр ангийн алба хаагчид "Нарны хаан хүүхдүүд" урлагийн тоглолт, хугацаат цэргийн алба хаагчдын жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхуулан, үдийн зоог барьж, гарын бэлэг гардуулсан юм.

Энэхүү арга хэмжээгээр дүүргийн ажилтан, алба хаагч нарын хүүхдүүдэд, Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлан, цэрэг эх оронч хүмүүжлийг олгож ажиллалаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү