Чихэр гуйсан 9 настай охиныг 56 настай эрэгтэй өшиглөснийг цагдаагийн байгууллага шалгаж байна


2022-10-31 11:58:13

Сүнсний баяр болж байгаатай холбоотойгоор бага насны хүүхэд чихэр цуглуулах зорилгоор айлын хаалга тогшиход биед нь халдсан бичлэг цахим сүлжээнд тарсан.

Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллага "Өнгөрсөн Бямба гараг буюу аравдугаар сарын 29-ний өдрийн 16:48 цагт Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Доод айлын хүн манай хүүхдийн гэдэс рүү өшиглөсөн байна” гэх дуудлага бүртгэгдсэн.

Энэ дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс есөн настай охин "Halloween"-ий баяр гэж чихэр цуглуулах зорилгоор доод айлын хаалгыг тогшиход тус байранд оршин суух 56 настай, эрэгтэй “Х” гэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өшиглөсөн гэх үйлдэлд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна" хэмээн мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү