Хамтран амьдрагчийнхаа 3 настай хүүг сэхээнд ортол зоджээ
2023-03-09 14:59:11

Хамтран амьдрагчийнхаа гурван настай хүүг ухаангүй болтол нь зодож зугтаасан ноцтой хэрэг энэ сарын 8-нд гарсан. Хохирогч хүүгийн биеийн байдал маш хүнд, амьсгалын аппаратанд байгаа талаар мэдээлсэн.
Энэхүү хэрэгт хүүгийн төрсөн эх Л болон түүний хамтран амьдрагч 34 настай, эрэгтэй Э нарыг саатуулан шалгаж байна.
Эргэн сануулахад, хүүгийн ээжийн хамтран амьдрагч гэх Э нь 3-6 насны хүүхдүүдийг гэртээ харж үлдэхдээ 3 настай, эрэгтэй Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг явуулж холбогдогч Э-г баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.
Сэтгэгдэл бичих: