Э.Мөнх: 18-64 насны иргэдийн 11.9 хувь нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуур өвчтэй нь судалгаагаар тогтоогдсон


2021-04-25 12:54:31

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Сэтгэл засал, эмчилгээний багийн ахлагч, шинжлэх ухааны доктор Э.Мөнх коронавирусийн халдвар болон хатуу хөл хорионы үеийн сэтгэцийн эрүүл мэндийн талаар зөвлөгөө өглөө.

Тэрбээр "Коронавирус халдварын нөхцөл байдал иргэдийн сэтгэлзүйд маш хүндээр тусч байгаа. Уг вирус нь хүнд биеийн болон сэтгэцийн эмгэг үүсгэх боломжтой байдаг. Тэдгээр үүсгэж болох эмгэгүүдийн нэг төрөл болох тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгааны талаар хэлж өгье.

Цар тахал нь хүчтэй стресст хамаарах бөгөөд хувь хүний сэтгэлзүйн онцлог, үргэлжлэх хугацаанаас хамааран сэтгэлийн шаналгаант сэтгэцийн эмгэгийг үүсгэж болно.

  • Тайлбарлаж болмооргүй биеийн зовуур өвчин нь сэтгэлийн шалтгаанаар үүсгэгддэг
  • Эмэгтэйчүүдэд илүү тохиолддог
  • Үндсэн зовуур нь 6 сар ба түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг
  • Эмнэлзүйн олон хэлбэртэй
  • Хөдөлмөрийн чадвар алдагдалтанд хүргэдэг
  • Эдийн засгийн үр ашиггүй зардал их гардаг

2013 оны хийгдсэн хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар 18-64 насны 1403 иргэдийн 11.9 хувь нь тайлбарлаж болмооргүй биеийн зовуур өвчтэй, түүнээс 60-аас дээш насны 109 тохиолдол байсан байна.

Уг өвчний илрэх эмнэлзүйн хувьд сэтгэлзүйн гаралтай өвдөлт нь дурын эрхтэнд илэрч болох боловч өвдөлтийн

  • 32 хувь нь нуруу
  • 24 хувь нь үе мөч
  • 16 хувь нь толгой
  • 15 хувь нь булчин
  • 13 хувь нь хэвлийн өвдөлтөөр илэрдэг.

Сэтгэлийн шалтгаант өвдөлтийн онцлог нь тодорхой өвдөлт нь нойронд нөлөөлөхгүй, өвдөлтийн хүч сэтгэл санааны байдлаас хамаардаг. Өвчин намдаах эмчилгээнд  үр дүнгүй. Үзлэг болон шинжилгээгээр илэрдэггүй.

Зонхилон илрэх шинж тэмдэг нь

  • Толгой өвдөх
  • Бие бадайрах
  • Үе мөчөөр өвдөх
  • Эвгүй сэрэхүй үүсэх
  • Бэлэг эрхтний орчим таагүйтэх
  • Хэвлийн орчмоор өвдөх
  • Бөөлжис хүрэх
  • Хэт өнгөртөх, амт амтагтах, гашуун оргих
  • Суулгалт
  • Гэдэс дүүрэх
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү