Х.Нямбаатар Монголын боксын холбоог тэргүүлнэ


2021-09-06 09:25:30

Монголын Боксын холбооны ээлжит бага хурал өчигдөр болж өндөрлөжээ. Уг хурлаар хэлэлцсэн асуудлууд дундаас тус холбооны Ерөнхийлөгчийг сонгох асуудал нэлээд олны анхаарлыг татаж байна.

Тодруулбал, Монгол Боксын холбооны ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нэр дэвшиж хуралд оролцсон гишүүдийн олонх түүнийг тус холбооны ерөнхийлөгчөөр томилогдохыг дэмжсэн байна. Түүнтэй өрсөлдөхөөр нэрээ оруулаад байсан Н.Алтанхуяг нэрээ татжээ.

Мөн Ц.Бат-Энх, Э.Бадар-Ууган, П.Сэрдамба тэргүүтэй хүмүүс тус холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү