Хүчтэй салхи, шуурганы улмаас 11 хүн амиа алджээ


2021-09-17 15:58:58

Үндэсгий статистикийн хорооноос гаргасан мэдээллээр аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2021 оны эхний 8 сард 2621 болж, өмнөх оны мөн үеэс 353 буюу 11.9 хувиар буурчээ. Мөн объектын түймэр 1684 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 542 (24.3%)- оор буурсан байна.

Мал, амьтны халдварт боом өвчний 1, хонины цэцэг өвчний 2, шүлхий 11, галзуу өвчний 19 удаагийн тохиолдол тус тус бүртгэгджээ.

Харин шинэ төрлийн Корона вируст (Covid- 19) халдварын 206.2 мянган тохиолдол бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2021 оны эхний 8 сарын байдлаар нийт 1255 хүн амь насаа алдаж өмнөх оны мөн үеэс 1061 (6.5 дахин)-ээр нэмэгджээ.

Түүнчлэн 205.1 мянган хүн түлэгдэж, бэртэж, өвчилж, хордсон бөгөөд өмнөх оны мөн үеэс 204.8 мянга (574.5 дахин)-аар нэмэгдсэн байна.

Энэ оны эхний 8 сарын байдлаар бичил уурхай, нурангийн улмаас 5 хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас 11 хүн, объектын түймрийн улмаас 40 хүн, усны ослоор 117 хүн, шинэ төрлийн Корона вируст халдварын улмаас 1049 хүн, бусад золгүй явдлын улмаас 33 хүн амь насаа алджээ.

Аюулт үзэгдэл, ослын улмаас 2021 оны эхний 8 сарын байдлаар 891 гэр, байшин, орон сууц шатаж, өмнөх оны мөн үеэс 193 (17.8%)-аар буурсан байна. Мөн 17.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 2.0 тэрбум төгрөг зарцуулсан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү