Монгол орныг сурталчлах ХБНГУ-ын сэтгүүлчдийг угтан авлаа


2021-09-26 17:52:41

ХБНГУ-ын Штуттгарт хотноо 2022 оны 1 сард зохион байгуудлагдах СМТ 2022 – аялал амралт зугаалгын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцохтой холбогдуулан 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Монгол орныг сурталчлах германы хэвлэлийн төлөөлөгч нар ирлээ.

Уг үзэсгэлэн нь цар тахлын дараах хэвийн байдалд болох анхны үзэсгэлэн ба 300,000 ган хүн зорин ирдэг томоохон үзэсгэлэн тул Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын урилгаар Герман улсын үндэсний болоод Баваар бүс нутгийн 6 сэтгүүлчдийг Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан урьсан юм.

Дунджаар 45 сая хүнд хүрч, 145 сая гаруй давтамжтайгаар тараах материал боловсруулах нөөцтэй уг хэвлэлийн багтай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж 2022 онд монголд ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, германд болох үзэсгэлэнд амжилттай оролцоход энэхүү 7 хоногийн айлчлал нь чухал ач холбогдолтой билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү