Н.Уртнасан сайд “Дэлхийн байгаль, орчны өдөр”-ийн мэндчилгээ дэвшүүллээ


2021-06-05 12:06:09

Өнөөдөр “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээнд "Монгол Улс энэ жил #ЗОГСООЁ #ЗАЛРУУЛЪЯ #ЗАСЪЯ урианы хүрээнд тэмдэглэж байгаа. Бид байгальд сөрөг нөлөөтэй үйл ажиллагааг зогсоох, нөхөн сэргээх ажлыг эрчимжууүлэх урт хугацааны бодлого, хөтөлбөр боловсруулан Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж, улсын хэмжээнд уул уурхайн улмаас эвдрэлд орсон 8000 га талбайг нөхөн сэргээх ажлыг эхэлүүлээд байна.

Мөн хуурай, гандуу бүс нутгийн экосистемийн доройтлыг бууруулах томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, улс орон даяар ойн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, сэргээх, арчлах чиглэлээр аян өрүүлж эхэлсэн зэрэг тоймтой ажлуудыг дурьдаж болно.

Байгаль хүн бүрийн анхаарах, хамгаалах ёстой бидний амьдралын орчин, үндэс билээ.

“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийн мэнд хүргэе!" гэжээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү