Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцаллаа


2021-06-15 14:00:36

Хан-Уул дүүргийн 17 хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ. Энэ талаар Газар зохион байгуулалтын албанаас мэдээлэл хийв.

Мэдээллийн эхэнд дээрх газрын эрхийг хамгаалалтын бүсэд орсон учир цуцалсан гэдгээ тайлбарладаа. Нийт 22 аж ахуйн нэгжийн газар эзэмших судалгаа байдгаас энэ удаад 19-ийг нь хүчингүй болгосон нь энэ аж. Гурван компанийн газарт барилга баригдсан байгаа учраас барилгаас бусад газрыг нь хүчингүй болгохоор болжээ.

Газар олголтын хугацаа нь хамгийн уртдаа 15 жилээр олгодог. Эдгээр аж ахуйн нэгжүүд янз бүрийн хугацаатай байсан. Тухайн иргэн аж ахуйн хувьд нөхөн төлбөр яригдана. Хэрэв дуудлага худалдаагаар авсан бол ямар хэмжээний зардлаар авсан зэргийг харгалзан харилцан тохиролцоно. Засаг даргын 2021 оны захирамжийн хүрээнд тухайн газрыг ундны усны ай сав газрын хүрээнд буцааж авсан хэмээн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал онцлов.

Түүний хэлж байгаагаар Туул голын эрэг дагуу газар эзэмших эрхийг 2008 оноос эхлэн олгожээ. Тухайн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хувьд нөхөн олговрын асуудал яригдаж байгаа нь газрын төлбөр, дуудлага худалдааны төлбөр төлөгдсөн байгаа тохиолдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай холбогдох хэрэгтэй. Хэдий хэр зардал гарсан зэрэг асуудал тохиролцооны түвшинд яригдах боломжтой аж. Хуульд зааснаар нөхөн сэргээлтийн асуудлыг газар эзэмшиж байсан иргэн, ААН хариуцдаг. Гэхдээ тус газрын нөхөн сэргээлт, элэгдэлтэй  холбоотой асуудлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Экологийн цагдаагийн алба зэрэг газрууд  дүгнэлтээ гаргадаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү