БНСУ руу зорчих тасалбар захиалсан иргэдийн буцаалтыг 1-3 сарын дараа олгоно


2021-11-17 09:54:04

 БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас энэ сарын 19-ний өдрийн нислэгээр БНСУ руу богино хугацааны визтэй зорчигч зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна. 

Тиймээс тухайн нислэгээр,

  • Улаанбаатар хотоос Инчон нисэх буудлаар дамжин гуравдагч улс руу зорчих транзит зорчигчид
  • БНСУ-ын иргэд
  • F-6 визтэй БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон иргэд тэдний хүүхэд
  • F-5 визтэй БНСУ-д байнга оршин суух үнэмлэхтэй зорчигч
  • А-1, А-2 визтэй дипломат зорилго /гэр бүл/ зорчих боломжтой юм.

Дашрамд дуулгахад, тус улс руу явах тасалбар захиалсан богино хугацааны визтэй зорчигчдын нислэг цуцлагдсан учир тасалбарын мөнгийг буцааж олгох журамтай аж. Ингэхдээ буцаалтыг 1-3 сарын дотор өгөх бөгөөд 40 ам.доллар суутгаж авах юм байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү