Аадар борооны улмаас 11 гэр, 2 орон сууц үерт автжээ


2021-06-23 10:06:20

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1, 2, 3 дугаар багуудад энэ сарын 22-ны өдрийн 14:55-15:20 цагт аадар бороо орсны улмаас 11 гэр, 2 орон сууц, 2 байгууллагын зоорийн давхар уруйн үерт автжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, тус сумын мэргэжлийн ангийн ажилтнууд 16:20 цагаас уруйн үерт автсан 4 гэрийг нүүлгэн шилжүүлж, орон сууц болон байгууллагуудын зоорийн давхрын усыг мотопомпоор соруулж, ус зайлуулах 60 метр шуудуу татаж, 3 айлын эд хогшил, бичиг баримтыг гэрээс нь гарган иргэдэд хүлээлгэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү