Булган, Төв, Сэлэнгэ аймагт гарсан түймрийг цурманд оруулжээ


2022-05-27 10:01:42

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн Задын шар дэвсэг гэдэг газар ойн түймэр энэ сарын 22-ны өдрийн 13:00 цагт гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах  27 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Хутаг-Өндөр сумын Байгаль орчны хяналтын Улсын байцаагчид ажиллаж, ойн түймрийг энэ сарын 25-ны өдрийн 10:01 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минжийн Хангай” гэдэг газар ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж ирсэн. ОБЕГ-ын даргын шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Батширээт сумын зааг Минжийн хангайд ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймэрт агаараас тандалт хийх, түймрийн зураглал гаргах, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр 05.26-ны өдрийн 07:36 цагаас эхлэн 19:46 цагт хүртэл нийт 9 удаагийн нислэгийг үйлдсэн. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид мөн өдрийн 05.27-ны өдрийн 03:10 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд очсон. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин 2 дугаар багийн Хонгорын нуруу, Гурван булаг гэдэг газар ой, хээрийн гал түймэр гарч,  аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын 1 дүгээр баг, “Сэлэнгэ буудай” ХХК-ийн ажилтнууд ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү