Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа


2022-07-01 14:50:53

ШУА, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд нар /2022.06.30/ үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд Шинжлэх ухааны байгууллага, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрийн ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлоход эрдэмтэн судлаачдын оролцох нөхцөл боломжийг хангах зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд эхний ээлжинд Улаанбаатар хотын агаар дахь микро элементийн судалгаа, Хөрсний бохирдлыг бууруулах судалгаа, Автомашинаас ялгарах агаарын бохирдлыг органик шингээгч ашиглаж тодорхойлох, Улаанбаатар хотын суурьшлын бүсэд үүсдэг халиануудын үүсэл, тархалт, сөрөг нөлөөг тодорхойлох, халиаг ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд ашиглах үндэслэл боловсруулах, Хамтын ажиллагааны үр дүнд бий болсон үр дүнгүүдээр хурал зохион байгуулах зэрэг ажлууд багтсан байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү