Цэвэрлэх байгууламжийн хатуу хог хаягдлыг ажилчид гараараа цэвэрлэж байна

Цэвэрлэх байгууламжид бохирдлын ачаалал үүсгэж механик, биологийн цэвэрлэгээний технологийн дамжлага бүр дээр хүндрэл үүсгэдэг байна.Цэвэрлэх байгууламжийн хоёр дамжлагат сараалжин байгууламжид их хэмжээний хог очдогоос болж сараалжинд тогтож үлдэх бус лаг тунгаах тунгаагуурт ордог байна.
Ингэснээр тунгаагуурын ёроолд нь лагтай хамт тунаж, тунгаагуурын лаг зайлуулах шугам сүлжээ, тунгаагуураас дараагийн байгууламж руу шахах насос, хаалт арматурт тээглэн хэвийн ажиллагааг алдагдуулах болжээ.
Нормоороо бол лагийн тунгаагуурыг хоёр жилд нэг удаа цэвэрлэх учиртай. Гэтэл хатуу хог хаягдлын агууламж асар өндөр байгаагаас тунгаагуурыг жилдээ 2-3 удаа бүтэн юүлж суллан, ажиллагсад гараараа цэвэрлэгээ хийдэг байна. Иргэд байгууллагууд хариуцлагатай байж бохирын усандхатуу хог хаядлаа хийхгүй байхыг зөвлөжээ.
Сэтгэгдэл бичих: