Баян-Өлгий, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хээрийн түймэр гарчээ


2022-09-22 10:04:16

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бардам багийн “Даваат” гэдэг газар хээрийн түймэр гарч, тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд унтраахаар ажиллаж байна.   

Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн Гүүрийн хөндий гэдэг газарт гарсан хээрийн түймрийг унтраан тус багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Шарлангийн голын “Ягаан-Ам” гэдэг газар ой хээрийн түймэр гарсаныг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 14:00-15:00, 19:00-19:30 цагийн хооронд цас орсон.   

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Хүйтний голын “Бичигт хад” гэдэг газар гарсан ой, хээрийн  түймрийг бүрэн унтраахаар ажиллаж 09.20-ны өдрийн 22:00 цагт цурмад оруулсан бөгөөд 09.21-ний өдрийн 13:50 цагт унтраан тус сумын Байгаль орчны улсын хяналтын байцаагч хүлээлгэн өгсөн. 100 га талбай шатсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү