Баян-Өлгий аймагт гарсан хээрийн түймрийг цурманд оруулжээ


2022-09-26 09:15:58

Баян-Өлгий аймгийн Булган сумын Улаагчин багийн “Хуйт” гэдэг газар хээрийн түймэр гарсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ажиллаж, 09.23-ны өдрийн 10:00 цагт цурамд оруулсан. 09.25-ны өдөр цурмыг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Чихэртэй багийн “Бурат” гэдэг газар гарсан хээрийн түймрийг Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтнууд ажиллаж, энэ сарын 25-ны өдрийн 09:40 цагт түймрийг цурамд оруулсан. 09.25-ны өдөр цурмыг цэвэрлэж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү