Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хоножээ
2023-01-24 08:47:42

Өнгөрсөн шөнийн хүйтрэлтийн талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын төв хэсгээр 32, Яармаг-Сонгины орчмоор -36...-41 градус, бусад хэсгээр -27...-35 градус, өдөртөө -19...-26 градус хүйтэн байв.
Харин Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хоножээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байсан бол үүнээс хойш -50 градуст хүрээгүй байжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ. Иймд осгох, хөлдөхөөс сэргийлээрэй, хүйтрэхтэй холбоотой бэлэн байдлаа хангахыг зөвлөлөө.
Сэтгэгдэл бичих: